ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБАНЫ ТУСГАЙ ҮҮРГИЙН БЭЛТГЭЛ ШАТНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБАНЫ ТУСГАЙ ҮҮРГИЙН БЭЛТГЭЛ ШАТНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабууд хамтран Цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтыг амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтыг  Баянзүрх дүүргийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийг түшиглэн явууллаа. Сургалтыг бүсчлэн зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаа БЗД-ийн Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмайн хороо, Тохижилт, үйлчилгээний байгууллагуудыг хамруулан дүүргүүдийн Цэргийн албыг биеэр дүйцүүлэн алба хаагчдыг оролцуулав. Гамшиг ослын үед хэрхэн ажиллах, гал түймрийн үеийн ажил, аврах ажлын үндэс, амьд гарах ухаан, Батлан хамгаалах тухай хууль тогтоомж, жагсаалын бэлтгэл зэрэг агуулгын хүрээнд  онол болон дадлагын хичээлүүд орлоо.

Нийтлэлийг хуваалцах