204 АЙЛ ӨРХИЙН ГЭР, БАЙШИН, ХАШАА, НҮХЭН ЖОРЛОН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН 111900МКВ ТАЛБАЙГ АРИУТГАН ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЛЭЭ
Дүүргийн хэмжээнд үерийн дараах сэргээн босголтын ажлын хүрээнд ариутгал халдваргүйтгэл 08.08-ны өдрөөс эхэлж, 08.11-ний өдрийн байдлаар 15 дугаар хорооны 119 айл, өрх болон 27400мкв гудамж талбай, 16 дугаар хорооны 56 айл, өрх, 28000мкв гудамж, талбай, 18 дугаар хорооны 29 айл, өрх, 28000мкв гудамж талбай, 7 дугаар хороо, Сэлбийн эрэг дагуу 28500мкв буюу нийтдээ 204 айл өрхийн хашаа, нүхэн жорлон, нийтийн эзэмшлийн 111900мкв талбайг ариутган халдваргүйжүүллээ. Гүйцэтгэгчээр Гангаболд ХХК, Ариун хүрээ ХХК-иуд ажиллаж байна. Ариутгал үргэлжилнэ.