16 ДУГААР ХОРОО ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН 3,2КМ АВТОЗАМЫН ДАГУУХ ХОГ ХАЯГДАЛ, ЛАГ ШАВАР, ШОРООГ 50 АЛБАН ХААГЧ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА
Сүхбаатар дүүргийн хэмжээнд үерийн дараах сэргээн босголтын ажлын хүрээнд хог хаягдал, лаг шавар, шороо цэвэрлэх ажил үргэлжилж байна.
Дүүргийн Онцгой комиссын IV хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс, нэгж, цэргийн дүйцүүлэх албан хаагчид, ИТХ-ын Ажлын албаны ажилтан нийт 50, Сүхбаатар дэвшил менежмент АТҮГ-ын ажилтнууд 16 дугаар хороо буюу Тоосгоны үйлдвэрийн зам дагуу үерээс үүссэн хог хаягдал, лаг шавар, шороог цэвэрлэн, тээвэрлэж автозамын дагуух зорчих хөдөлгөөнийг саадгүй болгож байна.
Өчигдрийн дүн мэдээгээр 5 рейс буюу 21тн хог хаягдал, шороог тээвэрлэв. Өнөөдөр цэвэрлэгээ үйлчилгээ үргэлжилж байна.