ЗАСАГ ДАРГА Х.БОЛОРМАА ТӨСЛИЙН АЖИЛТНУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ЗАСАГ ДАРГА Х.БОЛОРМАА ТӨСЛИЙН АЖИЛТНУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа НҮБ-Хабитат байгууллагын ажилтан Н.Золзаяа, Д.Мөнхөө нартай уулзлаа.
НҮБ-Хабитат байгууллага нь”Гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхийг бэхжүүлэх төсөл” –ийг хэрэгжүүлэх бөгөөд энэ удаагийн уулзалтаар Сүхбаатар дүүргийн 15, 16, 18, 20 дугаар хороодыг уг төсөлд хамруулахаар боллоо.
Өмнө нь уг төслийн хүрээнд үерээс хамгаалах байгууламжууд барих газруудад инженерийн болон гидрологийн суурь судалгааг хийж сонгосон гэр хороололд үерээс хамгаалахад шаардлагатай байгууламжуудыг барьж, үер усны эрсдэлээс сэргийлж байсан юм.
Мөн төслийн эхлэлийн семинар, сургалтуудыг Монгол Улс дахь цаг уурын өөрчлөлтийн үр нөлөө, Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн тухай-2023,  Сүхбаатар болон Сонгинохайрхан дүүргүүдийн үер усны асуудлууд, 2023 онд гарсан үерийн эрсдэлүүд, Улаанбаатар хотын гэр хорооллын үерийг даван туулах чадавхийг бэхжүүлэх төслийн үр нөлөө зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулахаар боллоо.  
 
Нийтлэлийг хуваалцах