СҮХБААТАР ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС, ХОРООДЫН ЗАСАГ ДАРГЫН АЖЛЫН АЛБАД БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС, ХОРООДЫН ЗАСАГ ДАРГЫН АЖЛЫН АЛБАД БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа бороо орсны улмаас үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, ажил хариуцсан дарга, мэргэжилтнүүдэд холбогдох үүрэг чиглэлийг өгч, хороодын Засаг даргын Ажлын албад нөхцөл байдлын мэдээллээ цаг тутам солилцож байна.
Засаг даргын орлогч М.Алтангэрэл, Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга В.Гомбодорж, Онцгой байдлын хэлтсийн орлогч М.Энхтөр нар аврагчдын хамт нөхцөл байдал хүндэрсэн байршил, байруудад холбогдох шийдвэрүүдийн гарган ажиллав.
Дүүргийн 1 дүгээр хороонд нөхцөл байдал хүндэрч, нийт 33 байр үерийн усанд өртсөн тул Онцгой байдал, холбогдох албаныхан, СӨХ, иргэн аж ахуйн нэгжүүд хамтран ажиллаж зарим байрыг аюулгүй болгон тог цахилгааныг холбоод байна. Үргэлжлүүлэн лаг шавар цэвэрлэх, усыг хатаах, эрчим хүчинд холбох ажлуудыг зохион байгуулна.
Нийтлэлийг хуваалцах