СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ААН-ДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ААН-ДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Иргэдийн эрүүл, аюулгүй ая тухтай орчныг бүрдүүлэхэд хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах тухай Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/242 дугаар захирамж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны А/174 дүгээр захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2023 оны А/15 дүгээр тушаалаар баталсан “Хариуцлагатай үйлчилгээг дэмжье” аяны хүрээнд Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Хууль эрх зүйн хэлтэс, дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн Хэв журмын тасагтай хамтран сургалт зохион байгууллаа. Сургалтад дүүргийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий худалдаа, хоол үйлдвэрлэлийн газруудын 200 гаруй удирдлага, менежерүүд хамрагдлаа.
Сургалтаар шинээр мөрдөгдөж байгаа Зөвшөөрлийн тухай хууль, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Хууль зүй, дотоод хэргийн Сайдын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/04 дүгээр тушаалаар баталсан Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтын журам, хөтөлбөр, сургалт явуулах эрх бүхий байгууллагуудын мэдээллийг танилцуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.
Мөн хариуцлагатай үйлчилгээний сургалт эрхлэх ашгийн төлөө бус сургалтын байгууллагуудыг танилцууллаа. Шинээр мөрдөгдөх Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн нэг онцлог нь энэ төрлийн үйлчилгээний байгууллагуудын менежер, зохион байгуулагч, зөөгч, бармен, хамгаалагчид заавал сургалтад хамрагдсан байх юм.

 

Нийтлэлийг хуваалцах