Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа:Сэлбэ гол дагуух 17.5 км газрыг цэвэрлэлээ
Манай дүүргийн хэмжээнд нэг, 15 дугаар хороо өндөр эрсдэлтэй байсан. Дөрвөн хороог хамарсан таван метрийн өргөнтэй 2 км орчим үерийн даланг босгож, 500 өрхийг нүүлгэн шилжүүллээ. Үерийн эрсдэлтэй газар буусан 550 айл байна. Үерийн аманд буусан айлд эзэмших газар олгосон байна. Тодруулбал, өмчлөх гэрчилгээтэй 158, эзэмших гэрчилгээтэй 312 айл, зөвшөөрөлгүй 80 айл бий. СӨХ-г цэгцлэх хэрэгтэй, ажиллах чадамжгүй СӨХ олон байгаа. Үерийн хугацаанд иргэдээс дөрвөн сая гаруй төгрөг хурааж аваад, дарга нь алга болчихсон байх жишээтэй. Долоодугаар сарын 16-нд 130 хүний бүрэлдэхүүнтэйгээр Сэлбэ гол дагуух 17.5 км газрыг цэвэрлэлээ гэв.