БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД 5027 ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ ОРОЛЦОВ
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа.
Энэ удаагийн их цэвэрлэгээнд 1803 аж ахуйн нэгж, байгууллага 3224 иргэн 158179 мкв нийтийн эзэмшлийн гудамж талбай, гуу, жалга, ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэлээ. Мөн 9 дүгээр хорооны 9345 мкв, 15 дугаар хорооны 14165 мкв нийтийн эзэмшлийн зам талбай, гудамж, хүүхдийн тоглоомын талбайг ариутган халдваргүйжүүллээ.
Сүхбаатар тохижилт ХХК, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ, Сүхбаатар дэвшил менежмент ААТҮГ-ын нийт 32 хог тээврийн машин 54 рейс буюу 189 тонн хог хаягдлыг тээвэрлэсэн байна.
Цэвэрлэгээний ажлын гүйцэтгэлд Засаг даргын Тамгын газрын ажилтан албан хаагчид хяналт тавилаа. Үерийн дараах сэргээн босголтын ажлын хүрээнд 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйтгэл үргэлжилж байна.