СҮХБААТАР ДҮҮРГИЙН АЖ АХУЙН НЭГЖҮҮД "НЭГ ЗАМ-НЭГ СОЁЛ" АЯНД НЭГДЛЭЭ
Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас энэ оны 06 дугаар сарын 30-наас зам тээврийн осол, хэргийн улмаас хүний амь нас, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэх зорилгоор улсын хэмжээнд “НЭГ ЗАМ-НЭГ СОЁЛ” нөлөөллийн аяныг эхлүүлсэн билээ.
Энэхүү аяны хүрээнд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс дүүргийнхээ аж ахуйн нэгж, байгууллагуудад #НЭГ_ЗАМ_НЭГ_СОЁЛ аянд нэгдэхийг уриалан, зам тээврийн осол гэмтлээс нийтдээ урьдчилан сэргийлж хамтран ажиллахаар боллоо. #Замын хөдөлгөөний дүрэм бол амьдралын дүрэм.“НЭГ ЗАМ-НЭГ СОЁЛ” аян нь 8 дугаар сарыг дуустал үргэлжлэх юм.