ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦАХИМААР ОЛГОНО
Үндэсний их баяр наадмын үеэр Хүй долоон худагт худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтийг https://service.ulaanbaatar.mn/ худалдаа үйлчилгээ эрхлэх цахим бүртгэлийн системээр 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 08:00 цагаас 06 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлт гаргахад хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг стандартын шаардлага хангасан гал тогоо, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, мэргэжлийн ажиллагсад бүхий хуулийн этгээд байх шаардлага тавина.
Бүрдүүлэх материалын жагсаалт:
- Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн бүртгэлийн хуудас
- Тогоочийн мэргэжлийн үнэмлэх
- Ажилтнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сард шинжилгээнд хамрагдсан байх)
Худалдаа, үйлчилгээний чиглэлээр хүсэлт гаргах иргэн, хуулийн этгээд нийслэлийн нэгдсэн мэдээ, мэдээллийн Ulaanbaatar.mn цахим хуудасны “Үйлчилгээ эрхлэх бүртгэл” цэсэнд нэвтэрч хүсэлт гаргах бөгөөд дараах баримт бичгийг бүрдүүлнэ.
- Хүнсний худалдаа эрхлэгч нь хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчийн мэдээллийн сангийн бүртгэлийн хуудас, ажилтнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан дэвтэр /сүүлийн 6 сард шинжилгээнд хамрагдсан байх/;
- Худалдаалах бараа бүтээгдэхүүний нэр, төрөл, зураг;