НИЙСЛЭЛИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН АЖЛЫН ХЭСЭГ СҮХБААТАР ДҮҮРЭГТ АЖИЛЛАВ
Өнөөдөр Сүхбаатар дүүрэгт нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга Ү.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг ажиллав.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад иргэдээс гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг 6 чиглэлээр, архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг 9 чиглэлээр тус тус дүгнэх юм. Хяналт шалгалтын ажилд өргөдөл, гомдлын систем болон албан хэрэг хөтлөлтийн eDoc систем ашиглаж буй байгууллагын удирдлага, хэлтэс, нэгжийн дарга, нийт албан хаагч хамрагдана. Хяналт шалгалтын дүнг нэгтгэсний дараа байгууллагуудад зөвлөмж хүргүүлж ажиллах юм.