СҮХБААТАРЧУУД АВЛИГЫН ЭСРЭГ НЭГДЭВ
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, авлигын нийгмийн хор аюул, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Авлигын эсрэг хууль, тогтоомжийг хэн сайн мэдэх вэ?” сэдэвт мэдлэг сорих асуулт, хариултын тэмцээнийг дүүргийн төрийн албан хаагчдын дунд амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд, Хууль эрхзүйн хэлтсийн дарга П.Булганмаа, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн болон ажил хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо.
Тэмцээнд нийтдээ 3 хүний бүрэлдэхүүнтэй 15 баг асуулт хариулт, кейс дээр ажиллах, гэрийн даалгавар, тест бөглөх зэрэг 4 даалгаврын хүрээнд мэдлэг, чадвараа сорьсон юм. Тэмцээний 1 дүгээр байрыг Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Зөв” баг, 2 дугаар байрыг ЗДТГ-ын “Шүгэл” баг, 3 дугаар байрыг Нийгмийн даатгалын хэлтсийн “Даатгал” баг, тусгай байрыг Татварын хэлтсийн баг “Татвар” эзэлсэн юм.
Тэмцээний шүүгчээр АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш, Л.Нарантуяа, Б.Тэрбиш нар ажиллалаа.
Энэ удаагийн тэмцээн нь #ҮгүйГэжХэлээдӨөрчилье уриатай “Авлигын эсрэг нэгдье” аяны хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог юм.