ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ҮЕИЙН СТРАТЕГИЙН ДАДЛАГА СУРГУУЛЬ ШТАБЫН ДАДЛАГААР ЭХЭЛЛЭЭ

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ҮЕИЙН СТРАТЕГИЙН ДАДЛАГА СУРГУУЛЬ ШТАБЫН ДАДЛАГААР ЭХЭЛЛЭЭ
Өнөөдөр “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “Онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын дадлага сургууль эхэллээ.
Дадлага сургуульд Сүхбаатар дүүргийн Онцгой комисс, мэргэжлийн анги, албад хороодын Засаг даргын Ажлын албад бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, өгөгдсөн цагийн байдлын дагуу шуурхай ажиллаж байна.
Дадлага сургуулийн үеэр дүүргийн Засаг дарга, Ослын удирдагч Х.Болормаа “...төрийн байгууллагууд, хэлтэс, нэгжүүдийн харилцан хамтын ажиллагааг жигдрүүлэх, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийг хохирол багатай даван туулах чадавхыг дээшлүүлэх зорилготой энэхүү дадлага сургуулийг бид өгөгдсөн цагийн байдлын дагуу бодит судалгаанд үндэслэн чанартай, хурдтай, шуурхай зохион байгуулах хэрэгтэй” гэдгийг онцлоод хамгийн чухал нь нөхцөл байдлаа зөв үнэлж, шийдвэр гаргахыг даалгасан юм. Дадлага сургууль энэ сарын 09-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
Нийтлэлийг хуваалцах