УСАН ОРГИЛУУРУУД АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас урин дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан усан оргилууруудын үйл ажиллагааг шалгаж, ашиглалтыг хариуцдаг байгууллага, аж ахуйн нэгжүүд болон СӨХ-дод ажиллуулж эхлүүлэх чиглэл өгсөн.
Үүний дагуу өнөөдрийн байдлаар орон сууцны хороолол дундах усан оргилуурууд ажиллаж, амралт нь эхэлсэн хүүхэд багачууд тоглож, хөгшид налайж тухалж байна.