ХОТЫН СТАНДАРТЫГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫН ЯВЦЫН ТАЙЛАНГАА ХЭЛЭЛЦЭВ

ХОТЫН СТАНДАРТЫГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫН ЯВЦЫН ТАЙЛАНГАА ХЭЛЭЛЦЭВ
Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/242 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах Сүхбаатар дүүргийн Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулав.
Хуралд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд, ТНААХ-н дарга, Т.Эдмон болон ажлын хэсгийн гишүүд, Хотын стандарт хяналтын газрын Дэд бүтцийн стандарт хяналтын хэлтсийн дарга Б.Найрамдал , ажил хариуцсан Улсын байцаагч, мэргэжилтнүүд байлцлаа.
Ажлын хэсэг нь дүүргийн хэмжээнд батлагдсан төлөвлөгөөний дагуу явуулсан хяналт, шалгалтын ажлын явц, үр дүнгийн тухай танилцуулж, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай ажлын мэдээллийг хэлэлцлээ.
Хяналт, шалгалтын бүрэлдэхүүн нь хуваарийн дагуу 6, 7, 9, 11 дүгээр хороонд иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, барилгын стандартыг хангуулах чиглэлээр 43 агуулга, үзүүлэлтийн дагуу үнэлгээ хийж байна.
Ингэхдээ тайлант хугацаанд нийт 54 барилгад хяналт, шалгалтыг явуулж 41 байгууллагад зөвлөмж, 27-д нь мэдэгдэл хүргүүлжээ. Мөн 2 шатахуун түгээх станц зөвшөөрөлгүй байсан тул үйл ажиллагааг нь зогсоох шаардлага хүргүүлсэн байна. Энэхүү хяналт шалгалт нь 2023 оныг дуустал үргэлжлэх юм.
Нийтлэлийг хуваалцах