300 ГАРУЙ ӨРХӨД ХҮНСНИЙ НОГООНЫ ҮРИЙГ ЗӨВЛӨМЖИЙН ХАМТ ОЛГОВ

300 ГАРУЙ ӨРХӨД ХҮНСНИЙ НОГООНЫ ҮРИЙГ ЗӨВЛӨМЖИЙН ХАМТ ОЛГОВ
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс нь хороодын ЗДАА-тай хамтран 12-20 дугаар хорооны өрхийн тариалан эрхлэгчдэдээ хаврын тариалалтад нь зориулж, хүнсний ногооны үрийг тарих аргачлал, зөвлөмжийн хамт үнэгүй олгов. Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зорилтын хүрээнд Засаг даргын захирамжаар өрхийн тариалан эрхлэгчдийг дэмжин ХХААХҮЯ-аас 80%-ийн хөнгөлөлттэй үнээр олгож буй 13 нэр төрлийн 68 кг хүнсний ногооны үр худалдан авах зардлыг шийдвэрлэсэн юм. Энэ удаа дүүргийн 300 гаруй өрхийн тариалан эрхчлэгчид хамрагдлаа.
Нийтлэлийг хуваалцах