ДҮҮРГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ЗАМЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭС 10Ш ЦАХИЛГААН СКҮҮТЕРТЭЙ БОЛЛОО

ДҮҮРГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ЗАМЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭС 10Ш ЦАХИЛГААН СКҮҮТЕРТЭЙ БОЛЛОО
Сүхбаатар дүүргийн хэмжээнд бүртгэгдэж байгаа авто ослын дуудлага, мэдээллийн 70 гаруй хувь нь өглөө, орой ажил, сургууль тарах буюу замын түгжрэлийн оргил ачааллын үед байдаг. Эдгээр дуудлага мэдээллийн 30 орчим хувьд нь цагдаагийн албан хаагч хүрч очиход 30-аас дээш минут зарцуулдаг гэсэн судалгаа гарсан. Иймд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд түргэн шуурхай хүргэх, хүний амь нас, эрүүл мэнд эрсдэх, замын хөдөлгөөний ид ачааллын үед зохиомол түгжрэл үүсэхээс сэргийлэх нэгэн шийдэл нь зам тээврийн ослын дуудлагад ажиллах албан хаагчийг цахилгаан скүүтерээр хангах санаачилга юм. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаагийн дэмжлэгтэйгээр Замын цагдаагийн хэлтэст 10ш цахилгаан скүүтерийг хүлээлгэн өгсөн. Өнөөдөр дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид зам тээврийн ослын дуудлагадаа цахилгаан скүүтер ашиглаж, цаг хугацаа, шатахууны зардлаа тодорхой хэмжээгээр хэмнэж чадлаа.
Нийтлэлийг хуваалцах