ХАЛААСНЫ ҮНСНИЙ САВ БЭЛЭГЛЭХ НӨЛӨӨЛЛИЙН АЖИЛ ХОРООДОД ҮРГЭЛЖИЛНЭ

ХАЛААСНЫ ҮНСНИЙ САВ БЭЛЭГЛЭХ НӨЛӨӨЛЛИЙН АЖИЛ ХОРООДОД ҮРГЭЛЖИЛНЭ
ХАЛААСНЫ ҮНСНИЙ САВ БЭЛЭГЛЭХ НӨЛӨӨЛЛИЙН АЖИЛ ХОРООДОД ҮРГЭЛЖИЛНЭ
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 04 дүгээр сарын 03-наас 2023 оны 05 дугаар сарын 03-ны хооронд “Цэвэр цэмцгэр – Сүхбаатар дүүрэг” аяныг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж байгаа.
Аяны хүрээнд зохион байгуулж буй нөлөөллийн ажлуудын нэг нь ил задгай хог, бохь, тамхины иш хаяулахгүй байх зорилгоор #Халаасны үнсний савны хэрэглэхийг зөвлөж, өнгөрсөн баасан гарагт дүүргийнхээ томоохон гудамж, хөл хөдөлгөөн ихтэй газруудаар иргэдэд бэлэглэсэн.
Энэ удаа уг ажлыг хорооддоо үргэлжлүүлэхээр Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд Засаг дарга нартай уулзалт хийв.
Уулзалтын үеэр “Цэвэр цэмцгэр Сүхбаатар дүүрэг аяны хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын явц, үр дүнг танилцуулж, хөрсний бохирдол, ил задгай хог үүсэхээс сэргийлж, гудамж талбай, нийтийн эзэмшлийн газарт тамхины ишээ хаяхгүй байхыг уриалан ХАЛААСНЫ_ҮНСНИЙ_САВ хэрэглэх санаачлагыг хорооддоо өрнүүлэхийг даалгалаа.

Нийтлэлийг хуваалцах