НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭРГЭЖИЛТНҮҮД ДОХИОНЫ ХЭЛНИЙ АНХАН ШАТНЫ СУРГАЛТАД ХАМРАГДАВ

НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭРГЭЖИЛТНҮҮД ДОХИОНЫ ХЭЛНИЙ АНХАН ШАТНЫ СУРГАЛТАД ХАМРАГДАВ
НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭРГЭЖИЛТНҮҮД ДОХИОНЫ ХЭЛНИЙ АНХАН ШАТНЫ СУРГАЛТАД ХАМРАГДАВ
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас ерөнхий боловсролын 29 дүгээр тусгай сургуультай хамтран сонсголын бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх зорилгоор дохионы хэлний анхан шатны сургалтыг зохион байгуулав.
Сургалтад Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын иргэдтэй хамгийн их, ойр харилцдаг Нэг цонхны үйлчилгээний мэргэжилтнүүд хамрагдлаа.
Дохионы багш Р.Баярсүрэн, Х.Нямсүрэн, Д.Доржпүрэв нар сургалтыг удирдан мэргэжилтнүүдэд хурууны үсэг мэндчилгээ, өөрийгөө танилцуулах дадлага, танилцах мэндчилгээ, нэг цонхны үйлчилгээ үзүүлэхэд ашиглагдах үг хэллэгийг заалаа.
Үр дүнд нь мэргэжилтнүүд дохионы хэлний анхан шатны мэдлэгтэй болж, сонсголын бэрхшээлтэй иргэдтэй харилцах харилцааны чадвар сайжирч, ойлголцох, үйлчилгээ үзүүлэхэд дөхөм болж байгаа юм.


Нийтлэлийг хуваалцах