ЗӨВ ХАНДЛАГА-ЗӨВ ҮЙЛДЭЛ
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан эрүүл, цэвэрхэн орчинд ажиллаж, амьдрах хэвшлийг бий болгох зорилгоор “Цэвэр цэмцгэр-Сүхбаатар дүүрэг” нөлөөллийн аяныг эхлүүлсэн. Аяны хүрээнд нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллага явуулж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллага, СӨХ-д өдөр тутамдаа орчны 50м нийтийн эзэмшлийн зам, талбайг тогтмол цэвэрлэхийг уриалан ажиллаж байна. Тэгвэл өнөөдрөөс эхлэн хөрсний бохирдол, ил задгай хог үүсэхээс сэргийлж, гудамж талбай, нийтийн эзэмшлийн газарт тамхины ишээ хаяхгүй байхыг уриалан #ХАЛААСНЫ_ҮНСНИЙ_САВ хэрэглэхийг зөвлөж байна. Иймд их хотын иргэн та бүхэн соёлтой хэрэглээг дадал болгон эрүүл, цэвэрхэн орчныг бүрдүүлэх “Цэвэр цэмцгэр-Сүхбаатар дүүрэг” нөлөөллийн аяныг дэмжээрэй