АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СОЁЛЫГ БАЙГУУЛЛАГА БҮР ТӨЛӨВШҮҮЛЦГЭЭЕ!

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СОЁЛЫГ БАЙГУУЛЛАГА БҮР ТӨЛӨВШҮҮЛЦГЭЭЕ!


Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртөж амь насаа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг 1999 оноос тэмдэглэж ирсэн.
Манай улс 2003 оноос жил бүрийн 4 дүгээр сарыг ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САР болгон зарлаж, ХАБЭА-н урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг улс орон даяар зохион байгуулдаг. Энэ жил үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлт хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, ажлын байрны соёлыг төлөвшүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах тэдний сайн туршлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ажлыг “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖИЛ-БИДНИЙ СУУРЬ ЭРХ” уриан дор тэмдэглэж байна..
Сүхбаатар дүүргийн ХАБЭА-н салбар зөвлөл тус аянд нэгдэж, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал цаашид авах арга хэмжээ” хэлэлцүүлэг, аж ахуйн нэгж байгууллагын ажил олгогч нарт зориулсан ХАБЭА-н мэдлэг дээшлүүлэх сургалт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл салбар хороо, зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулах зэрэг өргөн хүрээг хамруулахаар төлөвлөж, дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж, байгуулагуудыг уриалж байна.
Иймээс үйлдвэр, аж ахуй нэгж байгууллагууд нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа ажилтны эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг хэвээр хадгалж, эрүүл аюулгүй орчин нөхцөлөөр хангаж ажиллахад үйл ажиллагаагаа чиглүүлэх, сайн туршлагыг судалж, нэвтрүүлэх хэрэгтэй байна. Мөн ажилтан, албан хаагчдын хууль эрх зүйн мэдлэг дутмаг, болгоомжгүй үйлдэл, ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгслийг хэрэглэж хэвшээгүй зэрэг нь үйлдвэрлэлийн осол гарах эрсдлийг нэмэгдүүлдэг гэдгийг онцгойлон анхаарч, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СОЁЛЫГ БАЙГУУЛЛАГА БҮР ТӨЛӨВШҮҮЛЦГЭЭЕ!
Сарын аянтай холбоотой тодруулга, зөвлөмж авах бол 70002274 утсаар холбогдоно уу.
Нийтлэлийг хуваалцах