ДҮҮРГИЙН 2000 ОРЧИМ БАГШ ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс “Дайманд майнд” хүүхэд хөгжлийн академитай хамтран сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтан, багш нарт зориулсан сургалтыг танхим болон цахимаар үе шаттай явууллаа.
Сургалтын зорилго нь хувь хүний хөгжлийг дэмжих, ур чадварыг нэмэгдүүлэх, сурагчдын амжилттай суралцах суурийг тавьж өгөх, хүүхдийн сэтгэл зүйн мэдлэгтэй, эзэмшсэн мэдлэгээ бусдад түгээх, өөрийгөө болон бусдыг идэвхжүүлдэг, хүүхэд бүрийн оролцоог бий болгох чадвартай багш нарыг удирдан чиглүүлэхэд дэмжлэг олгох юм.
Сургалтыг ЕБС, цэцэрлэгийн удирдлагууд, сургуулийн багш нар, цэцэрлэгийн багш гэж ангилан тэдэнд зориулсан хөтөлбөрийн дагуу Дайманд майнд хүүхэд хөгжлийн академийн багш нар удирдан явууллаа.
Тухайлбал, амжилттай өдрийг хэрхэн бүтээх вэ, энэ зууны ур чадварууд, хүн хоорондын ялгаа ба диск, ар гэр амьдралын тойрог, багш хүүхэд, эцэг эх харилцаа, хандлага, багшийн ёс зүй зэрэг агуулгын хүрээнд сонирхолтой илтгэл, мэдээллүүд хүргэв.