"ХОТЫН СОЁЛ" АЯНЫ ВИДЕО КОНТЕНТЫН УРАЛДААНЫ ДҮН ГАРЧ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, нэгжүүд хамтран долоо хоног бүр иргэдэд төрийн үйлчилгээг газар дээр нь хүргэх, хууль тогтоомжийг сурталчлах, эерэг хандлагыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр олон төрлийн аяныг зохион байгуулж, тухай бүр иргэд, олон нийтэд мэдээллийг хүргэж байгаа билээ. Өнгөрсөн 7 хоногт Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсээс зохион байгуулсан “Нийгэм-нэг хүнээс, Хотын соёл-хувийн соёлоос” уриатай “Хотын соёл” аянд дүүргийн их, дээд сургуулиудын 1000 орчим оюутан, залуус, багш ажилчид нэгдэн хотын соёлыг нийгэмд уриалсан байна.
Тус аяны хүрээнд дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн дунд “Нийгэм-Нэг хүнээс, Хотын соёл-Хувийн соёлоос” уриан дор “Хотын соёл”-ыг сошиал орчинд түгээн дэлгэрүүлэх уралдааныг амжилттай зохион байгуулж, шилдгүүдээ шалгарууллаа.
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдээс идэвх санаачлагатай ажиллаж, видео контент бүтээж, цахимд орчимд “Хотын соёл”-д уриалж, багш сурагчдын оролцоог хангаж ажилласан дараах 2 байгууллага шалгарсан байна. Үүнд: “Нийслэлийн Ерөнхий боловсролын 35-р сургууль”; “Сүхбаатар дүүргийн 135-р цэцэрлэг” тус тус шалгарч дүүргийн Засаг даргын Тамгын газрын Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
Аянд идэвхтэй оролцсон бүх байгууллагууддаа талархал илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье. #БАЯРЛАЛАА.