​"ЦАХИМ ШИЛЖИЛТ-ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ" АЯНЫ БҮРЭЛДЭХҮҮН ӨНӨӨДӨР 13, 14 ДҮГЭЭР ХОРООНЫ ИРГЭДДЭЭ ҮЙЛЧИЛНЭ.

​

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Цахим шилжилт-Төрийн үйлчилгээ” аян хуваарийн дагуу хороодод үргэлжилж байна.

Өчигдөр дүүргийнхээ 10, 11 дүгээр хорооны иргэдэд үйлчилсэн бол өнөөдөр 35 дугаар сургуулийн урлаг зааланд 13-16 цагийн хооронд 13, 14 дүгээр хорооны иргэддээ үйлчилнэ.

Аяны хүрээнд "И-Монгол Академи" УТҮГ-аас иргэдийн “Цахим ур чадварыг дээшлүүлэх” сургалтыг мэдээллийн аюулгүй байдал, e-mongolia системийн хэрэглээ, тоон гарын үсэг түүний хэрэглээ, төрийн үйлчилгээг цахимаар авах зэрэг сэдвийн хүрээнд явуулж, мэргэжилтнүүд биечлэн заавар зөвлөмж өгч байна.

Мөн нийслэлийн Архивын газар- дүүргийн Архивын тасаг, Улсын бүртгэлийн хэлтэс, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Иймд Та бүхэн хүрэлцэн ирж өөрт шаардлагатай мэдээ мэдээлэл авч үйлчлүүлэхийг урьж байна.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР  













Нийтлэлийг хуваалцах