МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ САЛБАР ДУГУЙЛАН СҮХБААТАР ДҮҮРЭГТ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар Монголын Хүүхдийн ордон хамтран алслагдсан гэр хорооллын хүүхдүүдийн авьяас, оюун билгийг нээн илрүүлэх, хөгжүүлэх зорилгоор Монголын хүүхдийн ордны салбар дугуйланг дүүргийн 17 дугаар хороонд байрлах Хүүхэд,гэр бүл хөгжлийн төвд нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд нийслэл, дүүргийн удирдлагууд, Монголын хүүхдийн ордны хамт олон, сургуулийн сурагчид, эцэг эхчүүд оролцож, хүүхдийн ордны авьяастнууд урлагийн тоглолтоо сонирхууллаа.
Өнөөдрийн байдлаар М.Ганчимэг, У.Амартүвшин багштай драмын болон бүжгийн дугуйланд 140 хүүхэд 7 хоногт хоёр удаа 4 цагаар хичээллэж байна.
Ийнхүү Сүхбаатар дүүргийн алслагдсан гэр хорооллын хүүхэд багачууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, авьяасаа хөгжүүлэх бүрэн боломжтой боллоо.
Нийтлэлийг хуваалцах