АЧИГЧ МАШИНЫ ЗАРДЛЫГ 55 МЯНГАН ТӨГРӨГ БОЛГОЛОО

 Нийслэлийн ИТХ -ын Тэргүүлэгчдийн  тогтоолоор замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, нэгдүгээр эгнээг чөлөөлөх зорилгоор автозам дээр эзэнгүй орхисон автомашиныг ачиж журамлах, түгжих  ажлыг зохион байгуулж байна. Журам зөрчиж бусдад саад учруулан нэгдүгээр эгнээнд автомашинаа тавьсан жолооч нарыг 60-80 мянган төгрөг торгож, журамлаж байгаа бол Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар өнөөдрөөс эхлэн иргэдийн тээврийн хэрэгслийг чирэгч машинаар зөөж шилжүүлэх зардлыг машины төрөл харгалзахгүй 55 мянган төгрөг болгожээ. Харин 30 км-ээс дээш зайд зориулалтын чирэгч ачигч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн бол км-ыг нь 1700 төгрөгөөр нэмж тооцохоор болсон байна
Нийтлэлийг хуваалцах