НИЙСЛЭЛД ЗӨВШӨӨРӨЛГҮЙ 102 ЗОЧИД БУУДАЛ, ДЭН БУУДАЛ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ БАЙЖЭЭ
Тиймээс үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй зочид буудал, дэн буудалд зохих журмын дагуу арга хэмжээ авахаар нийслэлийн Засаг дарга “Зөвшөөрөлгүй зочид буудал, дэн буудлуудад авах арга хэмжээний тухай” захирамж гаргаж, үүний дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байгаа зочид буудал, дэн буудлуудад энэ оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн нийслэл хотын хангамж үйлчилгээ /цахилгаан, дулаан, ус, хог тээвэрлэлт/ үзүүлэхгүй байхыг үүрэг болгосон.
Энэ хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зөвшөөрөл аваагүй 102 зочид буудал, дэн буудлын судалгаа ирүүснээс 7 дүүргийн 18 зочид буудал, 63 дэн буудал буюу
Шалгалтанд хамрагдсан газруудын 10 нь Нийслэлийн Аялал жуулчлалын газрын зөвшөөрөлтэй, 7 нь засвартай, 8 нь үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчилсөн байв.
Мөн Баянзүрх дүүргийн “Браво” ХХК-ийн “Болор”, “Намуун талст” ХХК-ийн 6:45, “Эгэлмон” ХХК-ийн “Сэлэнгэ”, “Эм Жи Юу” ХХК-ийн “MJ”, “Санни” ХХК-ийн “Санни” зэрэг 5 дэн буудал нь үйл ажиллагаагаа бүрэн зогсоож засварт орсон байна.
Шалгалтын явцад 199 зөрчил илрүүлэн 46-г нь газар дээр нь арилгуулж, илэрсэн зөрчлийг үндэслэн 16 газарт 89 заалт бүхий улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлжээ.
Цаашид зочид буудал болон дэн буудлуудын үйл ажиллагааг сайжруулах үүднээс дүүрэг тус бүр нутаг дэвсгэртээ зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй газруудад олон нийтийн хяналтыг бий болгох, зөвшөөрөлгүйгээр, хууль дүрэм, журам зөрчин ажиллаж буй газруудын талаар тухай бүрд нь холбогдох мэргэжлийн байгууллагуудад мэдэгдэж үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй юм гэж