ӨНӨӨДӨР 5, 9, 15, 16 ДУГААР ХОРООНЫ ЦЭРГИЙН НАСНЫ ЗАЛУУС АМНЫ ХӨНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДАНА
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын Цэргийн штабаас зохион байгуулж буй “Шүд эрүүл бол бие эрүүл” уриатай цэргийн насны залуусын амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах аян өрнөж байна.
Аяныг дүүргийн Эрүүл мэндийн төв болон хороодын Засаг даргын Ажлын албатай хамтран энэ сарын 05-наас 09-ний өдрийн хугацаанд зохион байгуулна. Өнөөдөр дүүргийн 5, 9, 15, 16 дугаар хорооны цэргийн насны залуус амны хөндийн үзлэг, оношлогоо, эмчилгээнд хамрагдах хуваарьтай тул идэвхтэй оролцохыг уриалж байна.