Сүхбаатар дүүргийн байр
Сүхбаатар дүүрэг анх 1965 оны 4-р сарын 14-нд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 79-р зарлигаар “Сүхбаатарын район” нэртэй байгуулагдсан юм. Тэр үедээ 44 хороо, 19542 өрх, 96,6 мянган хүн амтай газар нутгийн хувьд томоохон район болон байгуулагдан даруй 55 жилийн нүүрийг үзэж байна. 1992 оны Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрчлөлтөөр Сүхбаатар, Чингэлтэй гэсэн хоёр дүүрэг болон шинээр зохион байгуулагдсан түүхтэй. Тус дүүрэг нь Дамдины Сүхбаатарын нэрээр нэрлэгджээ.
Улаанбаатар хотын төвд орших тус дүүрэг 21.8 мянган га газар нутагтай, 2010 оны эцсээр 20 хороо, 36,165 өрхтэй, 136,891 хүн амтай байв. Үүний хамт тус дүүрэгт нийслэлийн төр, засаг, соёл боловсрол, шинжлэх ухааны төв байгууллагууд төвлөрөн үйл ажиллагаа явуулж байдаг онцлогтой. Үүнд, Төрийн ордон, 13 орны элчин сайдын яам, Засгийн газрын яамд, Дэлхийн банк, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Хөгжлийн Банк Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль зэрэг орно.
Хороо | Олон нийтэд танил газар |
1 | ҮСАХ, 1-р амаржих газар, Шангри-Ла худалдааны төв, Улсын Төв Номын Сан |
2 | Элит сургууль, Цирк, Ниссан моторс, 1-р дунд сургууль |
3 | Миний дэлгүүр, Номун хотхон |
4 | Сант сургууль,45-р сургууль |
5 | Улаанбаатар их дэлгүүр, Өгөөж, 6-р сургууль |
6 | Монгол 3-р дунд сургуулиас урагш МУИС хүртэл, Сүхбаатарын талбай |
7 | 11-р хороолол, Орчлон сургууль |
8 | Авто плазагаас урагш Багшийн дээд хүртэл, Спортын төв ордон |
9 | 3-р сургуулийн ойролцоо |
10 | 100 айл |
11 | 100 айл, Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн сургууль, Цагдаагийн гудамж |
12 | 3 буудал, 32-ын тойрог |
13 | 4 буудал |
14 | 6 буудал |
15 | Дамбадаржаа, 58-р дунд сургууль |
16 | Бэлх |
17 | Дамбадаржаа |
18 | Бэлх |
19 | Шарга морьт |
20 | Бэлхийн шинэ эцэс |