ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2017 ОНЫ 10 ДУГААР САРЫН 09-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Х.БОЛОРМААГИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн өдрийг угтаж зохион байгуулагдах нэгдсэн арга хэмжээнд иргэд олон нийтийг хамруулах, байгууллагууд өөрсдөө идэвхтэй оролцох, ойг угтаж мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд тохижилт, хог цэвэрлэгээ, гудамж замын тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх, сэргээх, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна хаягжилт, өнгө үзэмжийг сайжруулах зэрэг ажлуудыг зохион байгуулах. /ТЗУХ, ХХҮХ, ТНААХ, НХХ, “Сүхбаатар Дэвшил” ОНӨААТҮГ/ 14 ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Дүүргийн хэмжээнд 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авах шуурхай бригадуудаа бэлэн байлгах. /Засаг даргын орлогч Ц.Шижир, ТНААХ, / 14
3 Агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөөний хүрээнд ажил хариуцсан байгууллагууд хийж гүйцэтгэсэн ажлаа дүгнэх, үр дүнг танилцуулах цаашид хэрэгжүүлэх ажлуудад онцгой анхаарч ажиллах. /Ажлын хэсэг/ 14
4 Ханиад томуугийн үе эхлэх гэж байгаа тул дүүргийн нэгдсэн эмнэлэг болон эрүүл мэндийн төвүүд урьдчилан сэргийлэх ажлын бэлтгэлд хяналт тавьж ажиллах. /НХХ, ЭМТ, НЭ/ 14

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2017 ОНЫ 10 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьсантай холбогдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн болон Дэд хороо, Намын бүлгийн хуралдаанаар хэлэлцэх тул Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагуудын удирдлагууд идэвхтэй оролцох. 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Нийслэлийн хэмжээнд 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд инженерийн байгууллагуудын ажлын гүйцэтгэлтэй танилцсан, иймд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авах шуурхай бригадуудаа бэлэн байлгах. /Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, Хэрэгжүүлэгч агентлагууд, Захирагчийн харьяа байгууллагууд/ 14
3 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан Агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөөний хүрээнд ажил хариуцсан байгууллагууд хийж гүйцэтгэсэн ажлаа дүгнэх, үр дүнг танилцуулах цаашид хэрэгжүүлэх ажлуудад онцгой анхаарч ажиллах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Дүүрэг, Хэрэгжүүлэгч агентлаг, Харьяа газар/ 14
4 Нийслэлийн зарим дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүдэд шинээр байгуулагдсан мэс заслын тасгийн үйл ажиллагааг тогтворжуулах, түүнийг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэргэжил арга зүйгээр хангах, үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллах. Мөн ханиад томуугийн үе эхлэх гэж байгаа тул дүүргийн нэгдсэн эмнэлэг болон эрүүл мэндийн төвүүд урьдчилан сэргийлэх ажлын бэлтгэлд хяналт тавьж ажиллах. /Нийслэлийн эрүүл мэндийн газар, Дүүргүүдийн Засаг дарга нар/ 14
5 Нийслэлийн өдрийг угтаж энэ сард зохион байгуулагдах нэгдсэн арга хэмжээнд иргэд олон нийтийг хамруулах, байгууллагууд өөрсдөө идэвхтэй оролцох, ойг угтаж мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд тохижилт, хог цэвэрлэгээ, гудамж замын тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх, сэргээх, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна хаягжилт, өнгө үзэмжийг сайжруулах зэрэг ажлуудыг зохион байгуулах. /НЗДТГазар, Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, Хэрэгжүүлэгч агентлаг, бусад харьяа газрууд/ 14
6 Нийслэлийн өдрийг угтаж Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор “Миний сонголт-Нийтийн тээвэр” аяныг дэмжиж нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд идэвхтэй оролцох. /Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд/ 14
Нийтлэлийг хуваалцах