​ХОТЫН СОЁЛ-ХАРИУЦЛАГАТАЙ ИРГЭН АЯН СҮХБААТАР ДҮҮРГИЙН 18 ДУГААР ХОРООНД ҮРГЭЛЖЛЭВ

​ХОТЫН СОЁЛ-ХАРИУЦЛАГАТАЙ ИРГЭН АЯН СҮХБААТАР ДҮҮРГИЙН 18 ДУГААР ХОРООНД ҮРГЭЛЖЛЭВ
Нийслэл хотоос соёлын талаар баримталж буй бодлогыг иргэд, олон нийтэд сурталчилж, иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх, гэр хороодод хүрч ажиллах зорилготой “Хотын соёл-хариуцлагатай иргэн” аяны өдөрлөг Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд үргэлжлэв. Аяны нээлтэнд Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Должинсүрэн, НХХ-ийн мэргэжилтэн Б.Энхмаа, 18 дугаар хорооны Засаг дарга Ц.Цогт-Од, хорооны Цагдаагийн хэсгийн байцаагч, дэслэгч Б.Идэрбаяр, хорооны ажилтан албан хаагчид, хорооны иргэд нийт 60 гаруй хүн оролцлоо. Аяныг хорооны Засаг дарга Ц.Цогт-Од нээж, хорооны цагдаагийн байцаагч дэслэгч Б.Идэрбаяр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай мэдээлэл өгч, нийгмийн хариуцлагын хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажиллах тухай лекц уншлаа. Мөн Монгол ардын уртын дуу “Эрхэм төр” МУСТА дуучин Т.Нарангэрэл, ’’Жонон хар’’ морин хуурч С.Мишээлт, ’’Монгол хөөмийн холбоо аялгуу’’ МУСТА З.Отгонхүү, “4 цагийн тал” дуучин Т.Нарангэрэл, ’’Алтайн магтаал’’ Магтаалчид, ’’Салхин сүлбээ’’ хэл хуурч хөөмийч МУСТА Д.Даваасүрэн нар урлагийн тоглолт үзүүлж, иргэдийн дунд хотын соёлын талаар нээлттэй хэлэлцүүлэг явууллаа. 
Нийтлэлийг хуваалцах