Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өчигдөр боллоо

2022 оны 08 сарын 19-ний өдөр

Дугаар А/1090                                                                                                        Улаанбаатар хот

       

 

 Хичээлийн шинэ жилийг   угтсан үзэсгэлэн

худалдаа  зохион байгуулах тухай

    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.9 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Хичээлийн шинэ жилийг угтан сурагч, оюутан, эцэг эхчүүдэд хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцсыг нэг дороос худалдаж авах боломжийг бүрдүүлэх зорилгоор 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд үзэсгэлэн худалдаа зохион байгуулах байршлыг хавсралтаар баталсугай.

 

            2.Хичээлийн шинэ жилд зориулсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулахтай холбогдуулан дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг дор дурдсан байгууллага, албан тушаалтанд даалгасугай.

 

            2.1.энэхүү захирамжийн хавсралтаар баталсан байршлуудад хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцас, бусад хувцас, хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, үндэсний үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчдийг өргөнөөр оролцуулахыг дүүргийн Засаг дарга нарт, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (Д.Ганболд)-нд тус тус;

         

            2.2.үзэсгэлэн худалдааны үеэр халдвар хамгааллын дэглэмийг сахиулан, Коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж  ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (Б.Батшагай)-т.

         

            3.Энэ захирамжийн хэрэгжилтэд  хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (И.Баатархүү)-т, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчлахыг Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар (Г.Хонгорзул)-т тус тус үүрэг болгосугай.

 


       

                                                                                                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                                                                                      БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                                                                                      ЗАХИРАГЧ                                                Д.СУМЪЯАБАЗАР

Нийтлэлийг хуваалцах