СҮХБААТАР ДҮҮРЭГТ СӨҮЛ ХОТЫН ЖОННО ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ЗОЧИЛЖ БАЙНА
Сүхбаатар дүүрэг нь 1996 оноос эхлэн БНСУ-ын Сөүл хотын Жонно дүүрэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан эгч дүүсийн найрсаг харилцаатай ажиллаж байгаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Жонно дүүргийн Засаг дарга Чүн Мүн Хэон тэргүүтэй төлөөлөгчид Сүхбаатар дүүрэгт зочилж байна. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Х.Болормаа зочдыг хүлээн авч уулзан санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “Глобал гэр бүл, соёлтой танилцах хөтөлбөр” болон хийж, хэрэгжүүлж байгаа онцлох ажлынхаа талаар танилцуулж, цаашид хоёр дүүрэг хамтын ажиллагаагаа бусад чиглэлд өргөжүүлэх талаар харилцан санал солилцлоо. Өнөөдөр төлөөлөгчид дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 13 дугаар хороонд баригдаж буй Нэгдсэн эмнэлэг, Жижиг, дунд үйлдэрлэлийг дэмжих төв, 12 дугаар хорооны үйл ажиллагаатай танилцав. Өнгөрсөн хугацаанд “Глобал гэр бүл, соёлтой танилцах хөтөлбөр”-ийн хүрээнд хоёр дүүргийн 30 орчим хүүхэд Монгол, Солонгос оронд харилцан зочилж, түүх, зан заншил, ахуй соёлтой танилцсан байна.