АЖЛЫН БАЙРАН ДАХЬ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

АЖЛЫН БАЙРАН ДАХЬ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Манай улс 2012 оноос хойш жил бүрийн дөрөвдүгээр сарыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” аян өрнүүлж үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хууль тогтоомжийг сурталчлах, ажилтан, ажил олгогчийг чадавхжуулах, туршлага солилцох зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж хэвшсэн. Энэхүү аяны хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанзагалмайн хороотой хамтран “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, болзошгүй осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Засаг даргын Тамгын газрын хэлтэс, нэгжийн удирдлага, албан хаагчид, 1-20 дугаар хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагчид хамрагдав. Уг сургалтаар “Эрхэс сувд” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөх багш Д.Буянзаяа, Б.Ундрам, дүүргийн Улаанзагалмайн хорооны дарга З.Өсөхбаяр нар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага менежмент, хяналтын тогтолцоо, болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх анхны алхмуудыг талаар мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм.



Нийтлэлийг хуваалцах