12 ДУГААР ХОРООНД ШИНЭЭР БАРИГДСАН 720 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ 166-Р СУРГУУЛЬ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдсан 720 хүүхдийн суудалтай 166-р сургууль ашиглалтад орлоо. Тус хороо нь улсын сургуульгүй бөгөөд 720 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орсноор 32-ын тойрог орчмын 1500 орчим хүүхдүүд тав тухтай сурч боловсрох боломжтой болж байна.Хамран сурах тойргийн дагуу дүүргийн 11, 12, 13 дугаар хорооны хүүхдүүд суралцах бөгөөд өнөөдрийн байдлаар 150 сурагч, 25 багш ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. 166-р сургууль нь дөрвөн блок бүхий зоорьтой, 3 давхар барилгад анги танхим, эрхлэгчийн өрөө, нягтлан, нийгмийн ажилтны өрөө, хурлын танхим, багш нарын өрөө, дуу хөгжмийн кабинет, соёлын танхим, спорт заал, дугуйлангийн өрөөтэй. Сургуулийн дулаан хангамжийг хийн баллонт зуухнаас хангах иж бүрэн төхөөрөмж суурилагдсан байна.





