ЯВГАН ЗОРЧИГЧИЙН ХӨДӨЛГӨӨНД СААД УЧРУУЛСАН 51 ТҮЦ-ИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЛЭЭ

ЯВГАН ЗОРЧИГЧИЙН ХӨДӨЛГӨӨНД СААД УЧРУУЛСАН 51 ТҮЦ-ИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЛЭЭ
ргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах, нийтийн гудамж, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх ажил нийслэлийн хэмжээнд хийгдэж байгаа. Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/234, А/237 дугаар газрын зөрчил арилгах захирамжийн хүрээнд өнгөрсөн шөнө дүүргийн 1, 3, 5, 8 дугаар хорооны дараах байршлуудад хууль, журам, стандарт зөрчин байршуулсан 51 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүллээ. Үүнд,
📌1 дүгээр хороо: МУБИС-ын замын урд тал 5ш
📌1 дүгээр хороо: Хуучнаар Ленин клуб автобусны буудал 4ш
📌3 дугаар хороо: Хүүхдийн 100 орчим 3ш
📌5 дугаар хороо: Энхтайваны өргөн чөлөө-10ш
📌8 дугаар хороо: МУБИС-ын өмнөх автобусны буудал 15ш
📌8-р хороо: МУБИС-ын баруун талын автобусны буудал 5ш
📌8 дугаар хороо: Спорт төв ордны баруун тал 3ш
📌8 дугаар хороо: Арслантай гүүрний хойд тал 6ш
Дээрх газар чөлөөлөлт хийсэн байршлуудын хог хаягдлыг цэвэрлэн ул суурийг ариутгав.
Нийтлэлийг хуваалцах