ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛОВ

Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн ээлжит хурал болж, Засаг даргын А/577 дугаартай захирамжаар шинэчлэн байгуулсан бүрэлдэхүүн болон жилийн төлөвлөгөөг батлав. Мөн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс батлагдсан 2025-2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хэрэгжиж буй хөтөлбөрүүдийн мэдээллийг иргэдэд хүргэх, салбар зөвлөлийн төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг хийж гүйцэтгэхдээ хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог хангаж ажиллахыг холбогдох хэлтэс, нэгжүүдэд үүрэг болголоо. Дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл нь орон нутгийн хэмжээнд ажил олгогч болон ажил хайгч иргэдэд чиглэсэн 15 заалт бүхий төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллана.