ХҮЧИЛТӨРӨГЧИЙН АГУУЛАХЫН БАРИЛГЫН АЖИЛ ДУУСАЖ АШИГЛАЛТАД ОРЛОО

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байрлах Сэлбэ нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хүчилтөрөгчийн агуулахын 10.0х8.0м хэмжээтэй барилгын ажил бүрэн дуусаж ашиглалтад орлоо. Уг барилгыг хүчилтөрөгчийн агуулахын зориулалтаар ашиглах төдийгүй нийт 72 баллон хүчилтөрөгчийг хийн хуваарилагч буюу манифолд төхөөрөмжөөр эмнэлгийн хийн хоолойн системээр эмнэлэгтэй холбож хэрэгцээндээ нийлүүлэн яаралтай тусламжийн тасаг, эрчимт эмчилгээ болон зайлшгүй шаардлагатай өрөөнүүдэд хүчилтөрөгчөөр хангадаг байна. Тухайн агуулахын барилгын зураг төслийг Дукат ХХК боловсруулж, ерөнхий гүйцэтгэгчээр Ванхүү ХХК ажиллаж, Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.



