ТӨРИЙН ӨМЧИЙН 26 СУРГУУЛИЙН 8-12 ДУГААР АНГИД ТАНИЛЦУУЛГА-ХИЧЭЭЛИЙГ ОРОВ

Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойг өдрийг тохиолдуулан төрийн өмчийн 26 сургуулийн 8-12 дугаар ангийн 8700 гаруй сурагчдад “Дүүргийн хөгжил, засаг захиргааны зохион байгуулалт, төрийн үйлчилгээ”-ний талаарх танилцуулга-хичээлийг оров. Энэхүү үйл ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газрын удирдлагууд, хэлтэс албадын дарга нар оролцлоо.





