ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 4 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН СУРАГЧИД "ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ" АЯНД НЭГДЛЭЭ

Жендэрийн Үндэсний хорооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Харилцан хүндэтгэе” аян энэ жил “Хайраа хайрлая, хандлагаа өөрчилье, хамтдаа үлгэрлэе” уриан дор үндэсний хэмжээнд өрнөж байна.
Энэхүү аяны хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас жендэрийн тэгш бус байдал, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх бууруулахад сурагч багачууд, залуучууд, олон нийтийн жендэрийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн ЕБ-ын 4 дүгээр сургуулийн сурагчдад мэдээлэл өгөх сургалтыг зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалт нөлөөллийн ажлыг дүүргийн Цагдаагийн газартай хамтран сургуулийн орчинд бусдын ялгаатай байдлыг буруушаах, гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах, дарамтлах зэрэг үе тэнгийн дээрэлхэлт, цахим донтолтоос урьдчилан сэргийлэх зэрэг агуулгын хүрээнд явууллаа.