#СБД ХАЛИА, ТОШИНТОЙ БАЙРШЛУУДАД 500М СУВАГ ТАТАН, 1000МКВ МӨСИЙГ ЗӨӨЖ ТЭЭВЭРЛЭВ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, халиа тошинтой байгаа хороодын ЗДАА, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ын инженер, техникийн ажилтнууд хамтран шар усны үер болон бусад аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор халиа, тошин үүссэн байршлуудад тогтмол ажиллаж байгаа. Сүүлийн 7 хоногийн мэдээг нэгтгэн танилцуулбал, 16, 18, 20 дугаар хороодод ажиллаж, 500м урт суваг татан, 500мкуб талбайд үүссэн мөсийг хагалж, 1000мкв мөсийг зөөж, зайлуулсан байна. Өнөөдөр дүүргийн 20 дугаар хороо Цолмонгийн гудамжинд гүүр хаасан сувгийг сэргээж байна.