ТУСГАЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн удирдах, гүйцэтгэх албан тушаалын 91 сул орон тоог нөхөх тусгай шалгалт зарлагдаж, Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсаар бүртгэл 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт эхэллээ. Шалгалтын бүртгэл 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цагт дуусна. Шалгалтыг 2025 оны 03 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Төрийн албаны зөвлөлийн нийслэл дэх Салбар зөвлөл хариуцан зохион байгуулна.
Шалгалтын зартай дараах линкээр орж танилцана уу.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН НИЙСЛЭЛ ДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ