#СБД БЯМБА, НЯМ ГАРАГТ ӨРНӨСӨН "САР ШИНЭЭ-ХОГГҮЙ УГТЪЯ" БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД 2342 ААНБ, 5288 АЖИЛТАН, АЛБАН ХААГЧ, ИРГЭД ОРОЛЦЛОО #БАЯРЛАЛАА

#СБД БЯМБА, НЯМ ГАРАГТ ӨРНӨСӨН

Сүхбаатар дүүргийн хэмжээнд бямба ням гарагт өрнөсөн “Сар шинээ-Хоггүй угтъя” бүх нийтийн их цэвэрлэгээнд зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан 4 байгууллагын 119 үйлчлэгч, 4 тусгай зориулалтын машин техниктэйгээр 775000мкв талбай, нийтийн эзэмшлийн 12 автобусны буудал, 125 ширхэг тэмдэг тэмдэглэгээ, 1053 у/м хайс, 209 ширхэг хогийн сав, 46 сандал, 3 хөшөө дурсгалыг зориулалтын бодисоор угааж цэвэрлэн, явган зам, авто замын нуух, ханаас хана хоорондын цэвэрлэгээг хийлээ. Мөн 2342 аж ахуй нэгж, байгууллагын 5022 ажилтан албан хаагчид, 203 сууц өмчлөгчдийн холбоодын 260  ажилтан цэвэрлэгээнд оролцож, 88915м2 талбайн хог хаягдал, ногоон байгууламж, тоглоомын талбайн цэвэрлэгээг хийж, цэвэрлэгээнээс гарсан  260 тн хог хаягдал, хар цасыг 75 рейсээр зөөж тээвэрлэсэн байна. Цэвэрлэгээний явцад Засаг даргын Тамгын газрын ажилтан албан хаагчид, Эрхэм иргэдийн оролцоот хяналтын төрийн бус байгууллага, Иргэдийн оролцоот ногоон байгууламжийн хяналтын зөвлөл, Ганган тогос ТББ-ын  ажилтан албан хаагчид хяналт тавилаа.

Нийтлэлийг хуваалцах