#СБД "САР ШИНЭЭ-ХОГГҮЙ УГТЪЯ" БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХОЁР ДАХ ӨДРӨӨ АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА #БАЯРЛАЛАА

#СБД
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт монгол түмний уламжлалт сар шинийн баярыг угтсан “Сар шинээ-хоггүй угтъя” бүх нийтийн их цэвэрлэгээ хоёр дах өдрөө амжилттай үргэлжилж байна. Цэвэрлэгээний ажилд дүүргийн удирдлага, хэлтэс, нэгжүүд, хороодын Засаг даргын Ажлын албад, хог хаягдал, тээвэр, тохижилт үйлчилгээний мэргэжлийн байгууллагууд, СӨХ-д, Иргэдийн бүлэг, иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна. Цэвэрлэгээний ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, талбай, автобусны буудал, хайс, хашлага, хаяг, тэмдэг тэмдэглэгээ, хөшөө дурсгалыг угаахын зэрэгцээ гуу жалга, суваг шуудуунд үүссэн хогийг цэвэрлэлээ. Мөн цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг цаг тухайд нь тээвэрлэж байна. #Их цэвэрлэгээнд идэвхтэй хамрагдсан Та бүхэндээ #БАЯРЛАЛАА
Нийтлэлийг хуваалцах