#СБД НИЙТИЙН БАЙРНУУДАД ЗӨВЛӨН ТУСЛАХ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ

#СБД НИЙТИЙН БАЙРНУУДАД ЗӨВЛӨН ТУСЛАХ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/214 дугаартай захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд Нийслэлийн харъяа агентлаг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 3-н багт хуваагдан ажиллаж байна. Хяналт шалгалтаар үйлчилгээний онцлогт тохирсон, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн болон галын аюулгүй байдал, цахилгаан тоног төхөөрөмж, орчны нөхцөлөөс хамааруулан шугам сүлжээ, цахилгаан үүсгүүр, хөдөлгүүр, гэрэлтүүлэгч зэрэг бусад цахилгаан үүсгүүрийн сонголт, ашиглалтын байдалд хяналт тавьж аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх,барилга байгууламжид хүн ажиллаж, амьдрах таатай бөгөөд эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэх  зэрэг бүхий л чиглэлд зөвлөн туслах юм.

Нийтлэлийг хуваалцах