#СБД ЭЭЛЖИТ "МЭДЭЭЛЛИЙН ЦАГ"-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

 

#СБД ЭЭЛЖИТ

 

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас ажилтан, албан хаагчдадаа зориулан пүрэв гараг бүр мэдээллийн цагийг зохион байгуулж хэвшсэн. Өнөөдрийн “Мэдээллийн цаг” олон агуулгыг багтаасан онцлогтой,  танхим болон цахимаар боллоо. Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга П.Булганмаа Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын онцлог заалт, түүнтэй уялдуулан шинээр дагаж мөрдөх, тогтоол шийдвэрийн тухай мэдээллийг өгсөн бол Гадаад харилцааны яамны Ёслолын газрын Дэд захирал Г.Батбаяр дипломат ёсны талаар, Хууль зүйн туслалцааны төвийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд мэдээлэл өгч, хамтран ажиллалаа.

Нийтлэлийг хуваалцах