#СБД НӨӨЦИЙН МАХНЫ ТАТАН АВАЛТ ЖИГДЭРЧ, БОРЛУУЛАЛТ ХЭВИЙН ЯВАГДАЖ БАЙНА

#СБД НӨӨЦИЙН МАХНЫ ТАТАН АВАЛТ ЖИГДЭРЧ, БОРЛУУЛАЛТ ХЭВИЙН ЯВАГДАЖ БАЙНА

Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах, үнийн хөөрөгдлөөс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд Сүхбаатар дүүргийн 39 хүнсний дэлгүүр нөөцийн махыг худалдан борлуулж байгаа. Нөөцийн мах худалдаалах бэлтгэл ажил, худалдан борлуулах явц, эрүүл ахуйн стандарт шаардлага зэрэг бүхий л үйл явцад Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс Татварын хэлтэс, нийслэлийн Захирагчийн ажлын алба, Хүнс хөдөө аж ахуйн газартай хамтран хяналт, шалгалт, зөвлөн туслах мэдээлэл хүргэх ажлыг удирдамж, төлөвлөгөөний дагуу тогтмол зохион байгуулж байна. 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс нөөцийн махны худалдаа эхэлсэн бөгөөд  өнөөдрийн байдлаар хонины мах 3,2тн, үхрийн мах 2,6тн, нийт 5,8тн мах татан авч нийт 3,4тн мах  худалдаалжээ.

Нийтлэлийг хуваалцах