#СБД "ЭНХ МЭНДИЙН ДУУЛАЛ" АХМАД УРАН БҮТЭЭЛЧИД, ӨВЛӨН УЛАМЖЛАГЧДЫН НЭГДСЭН ТОГЛОЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Сүхбаатар дүүргийн Ахмадын хорооноос санаачлан Тэтгэврийн дараах хөдөлмөр эрхлэлтийг дэмжих НҮТББ-тай хамтран удахгүй тохиох сар шинийн баярыг угтан “Энх мэндийн дуулал” ахмад уран бүтээлчид, урлаг соёлын одод, өвлөн уламжлагчдын нэгдсэн тоглолтыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү тоглолтыг зохион байгуулахад Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, МСНЭ, МҮОНТ,ТВ9, Амлалт.мн сайт, Цэцэгт мэндчилгээ болон бусад байгууллагууд дэмжин ажилласан. Мөн урлаг соёлын нэрт уран бүтээлчид оролцлоо.
Нийт ахмадууддаа, зохион байгуулагчдадаа уран бүтээлч, өвлөн уламжлагч нартаа халуун ТАЛАРХАЛ илэрхийлж, эрүүл энх, аз жаргал ерөөе!
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР