#СБД ЗАСАГ ДАРГА М.АЛТАНГЭРЭЛ: ӨРГӨӨ ЦАГААН ГЭРТЭЭ ҮР ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ ЖАРГАЛТАЙ АМЬДРААРАЙ

#СБД ЗАСАГ ДАРГА М.АЛТАНГЭРЭЛ: ӨРГӨӨ ЦАГААН ГЭРТЭЭ ҮР ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ ЖАРГАЛТАЙ АМЬДРААРАЙ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 02-13 насны 7 хүүхэдтэй ээжид иж бүрэн тавилгатай, давхар дулаалгатай өргөө цагаан гэр олголоо.  Дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт нийгмийн халамжийн дэмжлэг хүссэн өргөдөл маш их ирдэг. Эдгээр өргөдлүүдийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу ажил хариуцсан Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, хорооны Засаг даргын Ажлын алба хамтран судлаад газар дээр  нь нөхцөл байдлын үнэлгээ хийгээд үүнд үндэслэн Зөвлөлийн  хурлаас шийдвэрийг гаргадаг. Гэр олгох үеэр Засаг дарга М.Алтангэрэл “Бид маш олон үзүүлэлтийг харж байж, нийгмийн халамж нэн шаардлагатай иргэдэд бодит дэмжлэг үзүүлэхийг зорин ажиллаж байна. Энэ удаа Засаг даргын Орлогч У.Өнөрцэцэг, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, хорооны Засаг даргын Ажлын алба, сайн санаат иргэний санаачлага гээд олон хүний хүсэлт биеллээ оллоо. Та бүхэн минь өргөө цагаан гэртээ өнөр олуулаа аз жаргалтай амьдраарай” гэлээ.

Нийтлэлийг хуваалцах