#СБД "ДЭЭРЭЛХЭЛТГҮЙ СУРГУУЛЬ- ДЭЭРЭЛХЭЛТГҮЙ АНГИ БОЛОХ ТУРШЛАГА" СУРГАЛТ, НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

#СБД
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Японы хүүхдийг ивээх сан, Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн Эцэг эхийн зөвлөлтэй хамтран Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах зорилгоор сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Ахлах ангийн сурагчдад “Үе тэнгийн дээрэлхэлт”, багш, албан хаагчдад “Багшийн гүйцэтгэх үүрэг, оролцоо”, “Хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах нь” эцэг эх, асран хамгаалагчдад “Өсвөр насны хүүхэдтэй харилцахад тулгамдаж буй асуудал” сэдвийн хүрээнд сургалтыг явууллаа. Удирдагч багш нараар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга П.Булганмаа, ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал Л.Цэнгэлмаа, Боловсролын яамны Суралцагчийн хөгжил, төлөвшил, хамгааллын бодлогын удирдлага, зохицуулалт хариуцсан шинжээч Б.Дуламсүрэн, Боловсролын яамны БСҮХ-ийн мэргэжилтэн О.Ирвэс, Боловсролын Ерөнхий газрын мэргэжилтэн Ж.Болормаа, Японы хүүхдийш ивээх сангийн Хүүхэд хамгааллыг сайжруулах нь төслийн мэргэжилтэн Г.Цолмон, Олон улсын мэргэшсэн оюуны дасгалжуулагч Д.Бямбасүрэн нар ажиллалаа
Нийтлэлийг хуваалцах